• Өнөөдөр 2025-04-18

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээн сайн

2025-01-17,   286

Аргын тооллын: 2025 оны нэгдүгээр сарын 17, Баасан гараг
 
Наран ургах шингэх: 8:35-17:29
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээн сайн.
 
Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр
 
Аргын тооллын 1 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 19, Үс шинээр үргээлгэх буюу
засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн. Барилдлага: Түлэх, Суудал: Мод. Бага морь одтой, улаан нохой өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:35-17:29. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь
тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич,
тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээн сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188