• Өнөөдөр 2025-04-18

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна

2025-01-17,   249

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
 
 Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -32...-37 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -16…-21 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө бөруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 2-7 метр. Шөнөдөө -23..-25 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188