-Баянзүрх дүүрэгт харьяа дүүргийнхээ иргэдэд үйлчилдэг улсын эмнэлэг байдаггүй. Харин энэ асуудлын шийдэл болгож 160 ортой эмнэлэг барьсан ч ашиглалтад ороогүй хэвээр байна. Хүүхэд, ахмад настнуудад дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх шинэ эмнэлэг ямар шалтгааны улмаас ашиглалтад орохгүй байна вэ?
-Эмнэлгийн барилга бүрэн баригдчихсан, ашиглахад бэлэн болсон ч энэ нөөц боломжоо ашиглахгүй байна. Ашиглалтад ороход нарийн тулгамдсан асуудал байхгүй гэж харж байгаа. Өнгөрсөн хавар Ашиглалтын өмнөх захиргаа байгуулан ажиллуулж, удаа дараа холбогдох газруудад ашиглалтад яаралтай авах талаар хүсэлт тавьсан.
Баянзүрх дүүрэг 500 мянга гаруй иргэнтэй. Ханиад томууны дэгдэлт өндөр, улсын чанартай эмнэлэг байхгүй, хэвтүүлэн эмчлэх орны дараалал ихтэй, хүүхдүүдийг коридороор хэвтрүүлсэн ийм үед хэдийнэ бэлэн болчихсон энэ эмнэлгийг яаралтай ашиглаасай гэсэн иргэдтэй адил хүсэлтэй байгаа.
-Шинээр баригдсан 160 ортой эмнэлгийг ямар өртгөөр барьсан талаар тодруулахгүй юу?
-Орчин үеийн дэвшилтэт стандарт бүхий эмнэлгийн зориулалттай энэ найман давхар барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман тэрбум төгрөгөөр барьсан.
-Хэрэв ашиглалтад орууллаа гэхэд шинэ эмнэлгийн тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлэн байж чадна гэж харж байна уу?
-Миний хувьд 2023 оноос хойш энэ эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор санал, бодлоо хэлж, улсын төсөвт зарим хөрөнгө оруулалтыг нь тусгуулсан. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн газар амбулаторынхаа харьяа хэвтүүлэн эмчилдэг эмнэлэг болгоод ашиглах бүрэн боломжтой. Эрүүл мэндийн яамнаас ч хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломж бий. Ийм нөөц боломж байхад ашиглахгүй байгаа нь их харамсалтай байна. Тиймээс иргэд, сонгогдын хүсэлтээр ирж ажиллаж, хурдан ашиглалтад авах талаар хэлж, ярьж яваа юм.

| Ж.Чинбүрэн: Улсын төсвийн найман тэрбум төгрөгөөр Баянзүрх дүүрэгт барьсан 160 ортой шинэ эмнэлгийг ашиглахгүй байна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |