Олон улсын байгууллагуудтай гэр бүл, хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Японы Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн зөн ОУБ, OneSky байгууллага, Гүүд Нейборс ОУТББ, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага /IDLO/, Лоринэт сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөллүүд оролцсон.
ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар “Гэр бүл, хүүхдийн өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн орчин, шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулж, оролцогч байгууллагуудын 2025 оны төлөвлөлтийн талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.
Цаашдаа олон улсын байгууллагуудтай хийх уулзалтаа тогтмолжуулж:
-Гэр бүлийг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн,
-Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, бодлогын оновчтой хувилбарыг гарган хэрэгжүүлэх чиглэлээр,
-Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, цочролд үзүүлэх хариу арга хэмжээний үр дүнгийн талаар,
-Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын зарцуулалт зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцож байхаар шийдвэрлэлээ.
| Гэр бүлийг дэмжихэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |