Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны аравдугаар сарын 31-ний өдөр “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загвар”-ыг шинэчлэн баталсан байна. Энэ журам он гарснаас хойш буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байсан билээ. Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдол ХЗДХ-ийн сайдын нэр дээр хандаж ирүүлжээ. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр гэдэг аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлуулахаар нийтээр дагаж мөрдөх, хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр арваннэгдүгээр сард манай яаманд ирүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос бүрдүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалд нийцэхгүйгээр ирүүлсэн байна. Бид шалгаж үзлээ.
Энэхүү итгэлцүүрээс болж жолоочийн хариуцлагын даатгалын хэмжээ эрс нэмэгдэж байна. Иргэд шүүмжлээд байгаа 700 мянга хүртэл хэмжээнд нэмэгдэж байна. Тэгэхдээ энэ дотроос анхаарууштай зүйл нь Монгол Улсын үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар ялгаварлахгүй гэсэн үндсэн зарчим зөрчсөн байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, 18-25 насны иргэд өөр тарифаар, 61-ээс насны иргэд хамгийн өндөр тарифаар даатгалд хамрагдаж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Иймд 2025 оны 1-р сарын 9-ний өдөр ХЗДХ-ийн сайдын хувьд энэ шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа. Өөрөөр хэлбэл СЗХ-ны жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн итгэлцүүрийг тогтоол 2025 оны 1-р сарын -нөөс эхлэн хэрэгжих боломжгүй боллоо. Учир нь захиргааны хэм хэмжээний акт ХЗДХЯ-нд нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа хэрэгждэг. Дээрх шийдвэртэй холбоотой материалыг дахин хянаж үзээд хуульд нийцүүлэх байдлаар СЗХ-руу буцаасан. Нэгэнт шийдвэр гарсан тул даатгалын компаниуд иргэдээс авсан мөнгөө буцааж төлөх хэрэгтэй" гэлээ.
| О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэх шийдвэрийг хүчингүй болгосон |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |