• Өнөөдөр 2025-04-19

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд газар хөдлөлт боллоо

2025-01-10,   164

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 80 км зайд өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 09-ний 23:33 цагт газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн хүч нь 4.0 магнитуд байсан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
 
Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:
 
  • Байшин донслон хөдлөх
  • Чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах
  • Шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах
  • Хүнгэнэсэн дуу ойртох
  • Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих, хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд газар хөдлөлт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188