• Өнөөдөр 2025-04-19

ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

2025-01-09,   600

            Аргын тооллын: 2025 оны нэгдүгээр сарын 9-н. Пүрэв гараг
 
Наран ургах шингэх: 8:40-17:18
 
Үс засуулбал: Эрч хүч ихсэнэ
 
            Өвлийн адаг улаагчин үхэр сарын таван шар шар бар өдөр, дашнямтай өдөр. Билгийн тооллын 10, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар бар өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 

ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188