• Өнөөдөр 2025-04-19

Оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийнэ

2025-01-08,   201

“Нээлттэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийг их, дээд сургуулийн гурав болон дөрөвдүгээр дамжааны оюутнуудын дунд хэрэгжүүлэх юм байна. Тодруулбал, оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийнэ.
 
Парламентын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо бүхий нийгмийг төлөвшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах уг хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг энэ сарын 13-наас бүртгэх  юм байна. Хөтөлбөрийг энэ сарын 16-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 25-нд дуусна. Цалинтай дадлага хийх 100 оюутныг сонгон шалгаруулах юм байна.
 
Хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн оюутан залуустай харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу талтай аж. Мөн УИХ-ын 20 залуу гишүүнээр ментор хийлгэх боломжтой юм байна.

Оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188