Монгол Улсыг олон улсад сурталчлах “Go Mongolia” төслийн хүрээнд манай улс түүхэндээ анх удаа 800 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.6 тэрбум ам.доллар буюу таван их наяд орчим төгрөгийн орлогыг олж чадсан нь Монгол Улс дан ганц уул уурхайн салбар бус бусад салбараа түшиглэн эдийн засгаа босгох боломж бий гэдгийг харуулсан.
Тэгвэл энэ онд үргэлжлүүлэх хэрэгжих “Go Mongolia” төслийн хүрээнд Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчидтэй Trip.com групп-тэй Монгол улс хамтран ажиллах гэрээ байгуулж Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэлжээ. Энэ талаар “Go Mongolia” төслийн удирдагч Монгол Улсын соёлын сайд Ч.Номин цахим хуудсандаа ийнхүү мэдээлэл оруулсан байна. “Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч платформын нэг Trip.com групптэй өнгөрсөн оны есдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар тогтсон юм. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд, Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэллээ. Монгол Улсын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд түгээх зорилгоор Weibo, WeChat зэрэг платформуудаар дамжуулан контентыг хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Мөн энэхүү платформоор дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой болж байна. 2024 он Монгол Улсын 810 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт бөгөөд цаашид бид өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байна” гэжээ.
| ХАГАС ТЭРБУМ ХҮН МОНГОЛ УЛС РУУ АЯЛАХ ЗАХИАЛГАА ШУУД ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |