-Монгол Улсад “Apple Pay” үйлчилгээ нэвтэрлээ. Энэ үйлчилгээний талаар товч мэдээлэл өгнө үү?
-“Apple Pay” үйлчилгээ нь 2018 онд үйлчилгээнд нэвтэрснээс хойш Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрх Дорнод, Хойд Америкийн бүсийн 90 гаруй оронд 800 сая гаруй хэрэглэгчтэй болж, дэлхий даяар хүрээгээ тэлсээр байгаа сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт төлбөрийн хэрэгсэл юм. Энэ үйлчилгээ нь IOS үйлдлийн систем бүхий Apple компаний ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хурууны хээ, царай таних технологиор хормын дотор гүйлгээ хийхээс гадна Apple Music, Apple News+, Apple TV+ зэрэг үйлчилгээний эрх авах, App Store-оос тоглоом, аппликэйшн татах, ICloud-ийн багтаамжаа нэмэгдүүлэх зэрэг Apple-тай холбоотой бүх төлбөр тооцоог хийх боломжтой.
-Монголбанк нь улсын Төв банкны хувьд ямар үүрэгтэй энэ үйл ажиллагаанд оролцсон бэ?
-Монголбанк нь Монгол Улсын төлбөрийн системийг бүхэлд нь удирдан зохион байгуулж, төлбөр тооцооны олон талт шийдлийг нэвтрүүлэхэд шаардлагатай төлбөрийн системийн дэд бүтэц, техник технологийн бэлэн байдлыг хангаж, улмаар тухайн дэд бүтцэд тулгуурлан иргэдийн төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхэд чиглэсэн арилжааны банкууд болон финтек байгууллагуудын хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжин, хамтран ажиллаж байна.
Монголбанкнаас 2010 оноос үндэсний брэнд ₮ картыг бий болгох санаачилгыг гаргаж, 2012 онд банкуудтай хамтран хэрэгжүүлсэн. Монголбанк болон Мастеркарт байгууллага "M/Чип технологийн лицензийн гэрээ"-г 2019 онд байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хамтран ажилласнаар үндэсний брэнд “₮” картыг нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан EMV чип болон NFC зайнаас унших технологид шилжүүлсэн. Ингэснээр чиптэй “₮” картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) зэрэг олон үйлчилгээний суурь тавигдсан. Мөн, карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл үе шаттай хэрэгжүүлсэн эдгээр алхамууд нь “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэх үндсэн дэд бүтцийг бий болгож улмаар дэлхийд тэргүүлэгч төлбөр тооцооны хэрэгсэл манай улсад нэвтрэх боломжийг бүрдүүлсэн гэж хэлж болно.
Мастеркарт байгууллагаас гадна энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд манай финтек байгууллагуудын төлөөлөл болох “Бонум” ХХК-ийн оролцоог дурдах нь зүйтэй. “Бонум” ХХК нь карт гаргах, карт төлбөрт хүлээн авах лиценз авсан анхны финтек компани бөгөөд Мастеркартын үндсэн гишүүн, сервис провайдер юм. Энэ компанийн оролцоотойгоор “Apple Pay” үйлчилгээ Монголын зах зээлд нэвтэрсэн ба банкуудыг холбосон дундын төлөөлөгчийн үүргийг амжилттай гүйцэтгэж байна.
-“Apple Pay” үйлчилгээ Монгол улсын төлбөр тооцооны системд нэвтэрснээр иргэдэд яамар давуу тал үүсч байгаа вэ?
-Монгол Улс энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн Азийн 12 дахь орон боллоо. “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд Монгол Улсын нийт 70 гаруй мянган иргэн төлбөр тооцоондоо ашиглаж эхэлсэн байна. Манай улсын иргэдэд энэхүү үйлчилгээний авчирч буй хамгийн гол давуу тал нь үндэсний төлбөрийн “₮” картыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх боломж бүрдэж, манай улсын иргэд олон улсын төлбөр тооцооны шинэ гарцтай болсонд оршиж байна. Цаашилбал, Монгол Улсын үндэсний брэнд карт нь биеэ даасан дэд бүтэцтэй бөгөөд олон улсад ашиглах боломжтой болж байгаа нь геополитикийн аливаа эрсдлийг бууруулж, үндэсний аюулгүй байдалд давуу талыг бий болгож байгаа. Мөн түүнчлэн Монгол Улсад ашиглагдаж байгаа 150 гаруй мянган ПОС төхөөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан төлбөр тооцоог хялбар, түргэн шуурхай хийх боломжтой болж байна.
-Цаашид Монголбанкнаас төлбөр тооцооны системийн хөгжлийн талаар ямар бодлого баримталж, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Үндэсний брэнд “₮” картын хэрэглээг өргөжүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох бодлого баримтлан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Монголбанк болон Хонконг улсын EFT Solutions компани хооронд байгуулсан Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2025 онд Хонконг улсад “₮” картаар худалдаа, үйлчилгээний төлбөр төлөх, төлбөр тооцоо гүйцэтгэх нөхцөл бий болж байна. “Бонум” ХХК нь Мастеркарт олон улсын байгууллагын Монгол дахь сервис провайдер болсонтой холбоотой Мастеркарт байгууллагаас шинээр гаргаж байгаа дижитал шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжтой болж байна. Жишээлбэл, Mastercard Local , Pay Link , олон улсын мөнгөн гуйвуулга зэрэг үйлчигээг нэвтрүүлэх боломж бүрдээд байна.
“Apple Pay” үйлчилгээ нэвтэрснээр ухаалаг гар утасны зах зээлийн бас нэг томоохон оролцогч Samsung компани Samsung Pay, мөн Google компани Google Pay зэрэг үйлчилгээг монголын зах зээлд нэвтрүүлэх сонирхолоо илэрхийлж байна. Энэ мэт төлбөр тооцооны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхэд банк, санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Монголбанкны зүгээс улам дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байна.
| Э.Анар: Монгол Улс “Apple Pay”үйлчилгээг нэвтрүүлсэн Азийн 12 дахь орон боллоо |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |