Худалдаа, хөгжлийн банк нь 2024 онд төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) стандартын шинэчлэгдсэн хувилбарыг амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр уг олон улсын стандартыг 8 дахь жилдээ бүрэн хангаж, аюулгүй байдлын үнэлээч (Qualified Security Assessor – QSA) байгууллагаас уг стандартын 4.0 хувилбарын батламжаа хүлээн авлаа.
Энэхүү стандартыг анх 2006 оны 9-р сард төлбөрийн карт эзэмшигч харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, сайжруулах зорилгоор American Express, Discover Financial Services, JCB International, MasterCard Worldwide болон Visa International зэрэг дэлхийд тэргүүлэгч 5 байгууллага хамтран гаргаж байсан билээ.
Худалдаа, хөгжлийн банк нь анх 2017 онд тус стандартыг нэвтрүүлж байсан. ХХБ PCI DSS стандартыг хангах ажлын хүрээнд төлбөрийн картаар хийгдэх луйврын болон залилангийн гүйлгээг илрүүлэх, урьдчилан сэргийлэх процессыг бий болгож, энэ төрлийн эрсдэлийг бууруулдаг. Энэ удаад шинэчлэгдсэн 4.0 хувилбарыг нэвтрүүлснээр бизнесийн гол цөм болох харилцагч, хамтран ажиллагч, түнш байгууллагуудынхаа төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж, зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, устгах, задруулахаас сэргийлээд байна. Түүнчлэн бид мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, бодлого, үйл ажиллагаа, дэд бүтцийн зохион байгуулалт, программ хангамжийн хөгжүүлэлтийн аюулгүй байдлын орчныг бий болгон олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн ХХБ таны төлбөрийн картын болон бусад санхүүгийн гүйлгээг найдвартай хамгаалан олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж буйгаа мэдээлэхэд таатай байна.
Бид цаашид ч харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд чандлан хамгаалж, хариуцлагатай найдвартай санхүүгийн үйлчилгээг та бүхэнд хүргэж ажиллах болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
| ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК ТӨЛБӨРИЙН КАРТЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН PCI DSS СТАНДАРТЫГ 8 ДАХЬ ЖИЛДЭЭ БҮРЭН ХАНГАЛАА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |