Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнуудын авлига, албан тушаалын хэргийг мөрдөн шалгах газрын мөрдөгчид 1-р сарын 03-нд Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг саатуулах шүүхийн захирамжийг гүйцэтгэхээр Сөүл хотын төв дэх ерөнхийлөгчийн ордонд очсон юм. Гэвч Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба болон ордныг хамгаалж байгаа цэргүүд, Ерөнхийлөгч Юныг дэмжигчид 6 цаг шахмын туршид тэднийг дотогш нэвтрүүлээгүйн улмаас, ажилтнуудын аюулгүй байдлын үүднээс саатуулах ажиллагааг түр зогсоосон байна. Шүүхийн захирамжийн хүчинтэй хугацаа даваа гарагаар дуусах учир дараагийн алхмыг хэлэлцэж байгаа гэдгээ хамтарсан мөрдөх багийнхан мэдээлсэн байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, шүүхийн захирамжийг гүйцэтгэхээр албаны 150 гаруй хүмүүс ерөнхийлөгчийн ордны үүдэнд очсон ч хамгаалалтын албаныхан ордонд нэгжлэг хийхийг зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр тэднийг нэвтрүүлээгүй байна. Ерөнхийлөгчийг дэмжигчид цуглаан хийсээр байгаа ордны гадна талд 2000 гаруй цагдаагийнхан хэв журам сахиулсан байна. Энэ үеэр ямар нэг ноцтой зөрчил мөргөлдөөн гарсан мэдээлэл байхгүй байна. Өглөөний 7 цагаас эхэлсэн энэ ажиллагаа гүйцэтгэх боломжгүйгээр гацаанд орсон тул ажилтнуудын аюулгүй байдлын үүднээс ажиллагааг түр зогсоож байгаагаа Авлигын хэргийг мөрдөх газар 13.30 минутад мэдэгдэж, Ерөнхийлөгч шүүхийн захирамжийг дагаж биелүүлэхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.
12 сарын 3-ны орой гэнэт цэргийн онц байдал зарлаж иргэд улс орныг түгшүүрт автуулсан Ерөнхийлөгч Юны үйлдэлд бослого үймээн дэгдээсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, анх удаа албандаа байгаа ерөнхийлөгчийг саатуулах захирамж өнгөрөгч 7 хоногийн эхээр гарсан. Юн Сог Ёль мэдүүлэг авахаар дуудсан мэдэгдлийг удаа дараа буцаасны улмаас гарсан энэ захирамж 1 сарын 6-н хүртэл хүчинтэй. Энэ зуур ерөнхийлөгчийг дэмжигч 1000 гаруй хүн баривчлах захирамжийг хэрэгжүүлэхэд саад хийхээр өдөр бүр ордны гадаа жагсаж байгаа юм байна.
Ерөнхийлөгч Юн Сог Ёлын хувьд, өнгөрсөн 12 сарын 14-нд парламентаас түүнд итгэл үл үзүүлж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээс хойш олны өмнө ил гараагүй. Өнөөдрийн саатуулах ажиллагаа зогссоны дараа Юн Сог Ёлийн өмгөөлөгчдийн баг өндөр албан тушаалтнуудын авлига албан тушаалын хэргийг мөрдөх газар бослого үймээний хэрэгт мөрдлөг явуулах эрхгүй, дээрээс нь “хууль бус, баривчлах, нэгжлэг хийх эрх зүйн хувьд хүчинтэй бус захирамжийг онцгой хамгаалалтын бүсэд хүчээр гүйцэтгэхийг завдсанд харамсаж байна гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгосын эрх баригч Ардын хүч намын даргын үүрэг гүйцэтгэгч мөн ажиллагааг түдгэлзүүлснийг сайшааж, Юн Сог Ёлийг саатуулалгүйгээр мөрдлөгийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Азийн дөрөв дэх том эдийн засаг, бүс нутагтаа тэргүүлэх ардчилагч улс Өмнөд Солонгосыг донсолгож улстөрийн гацаанд оруулсан асуудал ийнхүү үргэлжилж байна.
| БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн саатуулах ажиллагааг түдгэлзүүлэв |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |