Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал 2025 оны 01 дүгээр сарын 03-нд боллоо.
Шуурхай хурлаар Засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж, дараагийн 100 хоногт хийхээр төлөвлөж буй ажлын явцын мэдээллийг сонслоо.
Тодруулбал,
5G технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх;Виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компанид татварын болон татварын бус дэмжлэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;Төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж, батлуулах;Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлэх;Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийг хийж, иргэдэд хүргэх шат дарааллыг бууруулах;Төрийн байгууллагуудад кирилл болон үндэсний бичгийн албан ёсны хөрвүүлэгчийг ашиглаж эхлэх;Иргэдийн амьжиргаа, цаг хугацааг хэмнэх, амьдрах таатай орчныг бүрдүүлэх “Дижитал аймаг – Дижитал хот” төслийг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх;Олон улсын байгууллагатай хамтран Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж гаргах зэрэг ажлуудыг Засгийн газрын 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэхээр болжээ.
Тус яамнаас төрийн их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахын тул эхний ээлжид бэлэн байдлын үнэлгээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Хьюстоны их сургуулийн боловсруулсан “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбар бүрд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах судалгааг хийх, яамд хоорондын уулзалтыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
| Хиймэл оюун ухааны стратеги боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын мэдээлэл сонслоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |