• Өнөөдөр 2025-04-20

Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц төвийн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор цахилгаан хязгаарлаагүй

2025-01-03,   174

         2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ДЦС 2” ТӨХК-ийн баруун хойд хэсэг орчмын нийт 518 айл өрх, 137 аж ахуйн нэгж нийт 655 хэрэглэгч 14:20 – 15:34 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр тасалдсаныг УБЦТС ТӨХК-аас шуурхай арга хэмжээ авч, цахилгаан хангамжийг хэвийн болгосон.
 
    Энэ шалтгаантай холбоотойгоор бусад байршилд зарим хэвлэл мэдээллийн сайтад мэдээлснээр Баянгол дүүргийн 20, Сонгинохайрхайн дүүргийн 5, 6, 17, 18, 19, 24, 32 дугаар хороог хамарсан томоохон тасралт гараагүйг мэдэгдье.
 
     Ташрамд дурдахад Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцаас эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас өнгөрөгч сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц төвийн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор цахилгаан хязгаарлаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188