НИТХ-аас гаргасан тогтоолын өнөөдрөөс нийслэлчүүд нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Судалгаагаар, нэг зорчигчийг тээвэрлэх бодит зардал нь 1300 төгрөг гэж гарсан. Тиймээс нийтийн тээврийн алдагдлыг арилгах үүднээс уг шийдвэрийг гаргасан нь энэ юм.
Өмнө нь иргэд автобусанд 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухад үнэ төлбөргүй байсан. Харин өнөөдрөөс 06:00-23:00 цаг хүртэл автобусны зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчино. Ингэхдээ Улаанбаатар смарт карт болон арилжааны бүх банкны карт унших төхөөрөмж ажиллана. Түүнчлэн удахгүй Qpay, socialpay зэрэг цахим төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
ӨНӨӨДРӨӨС НИЙСЛЭЛЧҮҮД НИЙТИЙН ТЭЭВЭРТ СУУХДАА 1000 ТӨГРӨГ ТӨЛНӨ |
|