Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилгоор Global Gender Smart Fund байгууллагаас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа. Тус санхүүжилт нь Голомт банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийн шинэ санаачилга, инновацыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн салбарт жендерийн тэгш байдлыг хангахад чухал алхам боллоо.
Бид тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг бизнесийн эрсдэлийг бууруулж, боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг жишээ болох “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг Голомт банк, МҮХАҮТ нар хамтран албан ёсоор 2023 онд танилцуулсан бөгөөд уг тэмдгийг шалгуур үзүүлэлт хангасан 50 гаруй ААН эзэмшиж байна.
Цаашид Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр өргөн хүрээнд, урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тэгш хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулахаар зорьж буй.
Та “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дэмжих зээлийн бүтээгдэхүүн” болон дээрх санхүүжилтийн хүрээнд боломжоо нэмэгдүүлэхийг хүсвэл Голомт банкны салбар, нэгжүүдэд хандан дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна “Women Owned” тохирлын тэмдгийн хүсэлтээ өгөх боломжтой.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
| Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |