• Өнөөдөр 2025-04-20

ЗУРХАЙ: Үс засуулахад хэрүүл тэмцэл ирнэ

2024-12-28,   219

Аргын тооллын: 2024 оны арванхоёрдугаар сарын 28, Бямба гараг
 
Наран ургах шингэх: 8:41-17:06.
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэх ирэх муу.
 
Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 28, Санчир гараг. Онгоц одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын найман цагаан улаан бар өдөр. 
 
Суудал: Төмөр 
 
Өдрийн сайн цаг нь хулгана үхэр, туулай  могой, хонь нохой цаг болой. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс засуулахад хэрүүл тэмцэл ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188