Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа үнэ цэн бүтээж буй 2,800 гаруй ажилтандаа зориулан Голомт банк шинэ оноо хайртай, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, нэгдүгээр сарын 2-нд цалинтай амралт олгохоор боллоо. Байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжил дэвшлийн үндэс, суурь болсон ажилтнууддаа нийгэм, ахуйн хөнгөлөлтийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд ажилтны төрсөн өдрийн цалинтай амралт, хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авах боломжтой байдаг. Харин энэ удаа шинэ жилийг угтан ажлын нэг өдрийг цалинтай амралтын өдөр болгож байгаа нь ажилтнуудад гэр бүлийн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, дурсамж бүтээхэд дэмжлэг болох юм. Голомт банк Монгол Улсад хөгжил дэвшил авчрах бүтээн байгуулалтыг өрнүүлэх, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нийгэмд сайн сайхныг авчрах үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд улирч буй 2024 онд түүхэн мөр, тод амжилтаа бататгах үйл явдлаар өрнүүн жилийг үдэж байна. Энэхүү амжилт бүрийн ард хөдөлмөрлөж буй эрхэм хамт олныхоо банкны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 26 ажилтнаа “Шилдэг ажилтан”-аар алдаршуулан тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулж, 75 ажилтнаа гадаад руу аялах эрхээр шагнасан юм.
Ирж буй амжилт бүтээлийн хэлхээ, хамтдаа бүтээх дараагийн шинэ жилийн хөгжил дэвшлийн хуудсыг хамтдаа эргүүлэх Голомт банкны хөгжлийн голомт болсон эрхэм ажилтнууддаа талархал илэрхийлье.
| ГОЛОМТ БАНК НЭГДҮГЭЭР САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |