Аргын тооллын 2024 оны арванхоёрдугаар сарын 27. Баасан гараг
Наран ургах шингэх: 8:41-17:05.
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр
Билгийн тооллын 27, Сугар гараг. Хонгорцог одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын есөн улаан хөхөгчин үхэр өдөр. Дашнямтай өдөр.
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
ЗУРХАЙ: Үс засуулахад өлзийтэй сайн |
|