• Өнөөдөр 2025-04-20

ЗУРХАЙ: Үс засуулахад муу

2024-12-25,   256

Аргын тооллын: 2024 оны арванхоёрдугаар сарын 25. Лхагва гараг
 
Наран ургах шингэх: 8:41-17:04.
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайх муу.
 
Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 25, Буд гараг. Салхины эх одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын хоёр хар харагчин гахай өдөр.
 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
 
Суудал: Хий
 
Өдрийн сайн цаг нь үхэр луу, морь, хонь, нохой гахай цаг болой.  Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс засуулахад муу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188