"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-нд болж, Монголын шилдэг археологичид хоёр өдөр хуран чуулж, судалгаа шинжилгээний тайлан, үр дүнгээ хэлэлцэж шилдэг судалгаа, төслүүдээ шалгарууллаа.
Уг эрдэм шинжилгээний хуралд Монголын 20 гаруй байгууллагын 150 орчим эрдэмтэн, судлаач болон дэлхийн 20 гаруй орны 50 орчим их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн 120 орчим эрдэмтэн оролцож, 91 илтгэл хэлэлцэгдсэн байна.
Тодруулбал энэ жилийн хээрийн судалгааны үр дүнг хэлэлцэх эрдэм шинжилгээний хуралд Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхим, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, МБШТГХ-ийн Эрдэм соёлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ. Харин олон улсаас ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, Япон, Итали, Израйль зэрэг 20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцсон байна.
Монголын археологичдын холбоо болон Монголын Үндэсний Музей, 2024 оны Монголын археологийн нэгдсэн хурлаар Голомт банкны санаачилга болоод дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй "Өв соёлын голомт" төслийн хүрээнд хийгдсэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа-г шилдэг судалгаа төрөлд дэд байрт шалгарууллаа.
“Өв соёлын голомт” төслийг Голомт банк, Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран 2022 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн нэн тэргүүний зорилт нь Монголчуудын олон зууны түүхийг археологийн олдвороор нотлох, олдвор хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, он цагийн хамаарлыг тогтоох, хадгалж хамгаалах, археологийн судалгаа, шинжилгээний ажлыг бодлогоор дэмжих, ахиц дэвшил гаргах, судалгааны шинэ үр дүнг бий болгох юм. Мөн төслөөр дамжуулан Монголчууд тэр дундаа ирээдүй хойч үеийнхэнд Монголын түүхийн үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээхийн сацуу өв соёл, зан заншил, шашин шүтлэг, түүнтэй холбогдох түүхийг Монголд төдийгүй дэлхийд таниулах ач холбогдолтой.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
| “Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |