• Өнөөдөр 2025-04-20

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25745 зөрчлийг илрүүлжээ

2024-12-24,   274

Шинэ жилийн баяр ойртсонтой холбоотойгоор согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  тохиолдлууд нэмэгдэж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчил дээр авах арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас “Уусан бол бүү жолоод” гэсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд тодорхой давтамжтайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд энэ оны эхний 11 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25745 зөрчлийг цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж, таслан зогсоосон байна.
 
Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд 1800, эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2400 иргэнийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэжээ. Энэ төрлийн зөрчил нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25745 зөрчлийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188