• Өнөөдөр 2025-04-20

Реппер У.Мөнхбаганын жолооны эрхийг нэг жилээр хасжээ

2024-12-23,   452

        Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуугаар жолоо барьж, лайв хийсэн бичлэг цахим орчинд гарсан. Үүний улмаас түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар баривчилсан бол нэмээд жолооны эрхийг нь нэг жилээр хассан байна.
 
             Тэрбээр "Та нар ядуу амьдрах тавилантай. Би өнөөдөр ямар аз жаргалтай байна гээч. Өнөөдөр намайг хамгийн түрүүнд барьсан цагдаад би хамаг хөрөнгөө өгье" гэсэн юм. Өмнө нь тэр “Cu”-гийн ажилтанд гар хүрсэн бичлэг сошиалд цацагдаж, тус үйлдэлдээ тайлбар хийн, уучлалт гуйж буйгаа мэдэгдэж байсан.

Реппер У.Мөнхбаганын жолооны эрхийг нэг жилээр хасжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-23 12:41:11
    Иргэн: Энэ балайд хөрөнгө гэж юу байна аа юугаа хүнд өгнө өө өлөн бацаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-23 12:39:42
    Иргэн: Бүх насаар нь хасчихгүй ийм арчаагүй шаарнуудыг давраагаад юу хийнэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188