Аргын тооллын: 2024 оны арванхоёрдугаар сарын 23.Даваа гараг
Наран ургах шингэх: 8:40-17:03.
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Барилдлага: Үл зохицохын барилдлагатай өдөр
Билгийн тооллын 23, Сумъяа гараг. Тугчин одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын дөрвөн ногоон цагаагчин тахиа өдөр. Тэрсүүд өдөр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Уул
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа цаг цаг болой. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл, идээ, ундаа олдоно |
|