• Өнөөдөр 2025-04-20

ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа

2024-12-22,   143

             Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж нутагшуулах бодлогын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлагаар өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ыг зорьсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны мэс заслын эмч нар эхний сургалтаа дуусгаад түр хугацаагаар эх орондоо ирсэн.
 
     Тус багт ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн их эмч М.Цэлмэг, Б.Тайванбат, А.Бадмаараг нар багтсан бөгөөд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлэг болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт нурууны мэс засал, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн муруйлт, гажиг согогийн мэс засал, нурууны нугаламыг солих мэс заслын чиглэлээр нэг жилийн хугацаанд Мэдрэлийн мэс заслын эмч, профессор Им Су Биний удирдлаган дор суралцаж байгаа аж.
 
        Энэхүү сургалтын хүрээнд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн сургагч багш Им Су Бин ГССҮТ-д зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцахын сацуу нурууны мэс засал эмчилгээний дэвшилтэт аргуудын талаар эмч мэргэжилтнүүдэд сургалт хийжээ.
 
Түүнчлэн суралцагч эмч нарын хамт бүсэлхийн нугаламын дегенератив муруйлт, хүзүүний олон түвшингийн нугасны сувгийн нарийсал, мэдрэлийн ёзоор дарагдсан үйлчлүүлэгчид мэс засал эмчилгээ хийсэн байна. Үндэсний багийг чадавхжуулах сургалтад хамрагдаж буй эмч нарын хувьд, цаашид нурууны мэс заслын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж байгаа аж.

ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188