• Өнөөдөр 2025-04-20

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэж засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

2024-12-22,   172

Аргын тооллын: 2024 оны арванхоёрдугаар сарын 22.

Наран ургах шингэх: 8:39-17:02.
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
 
Билгийн тооллын 22, Адъяа гараг. Харцага одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын таван шар цагаан бич өдөр. 
 
Барилдлага: Хүчин төгсөх
 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
 
Суудал: Ус
 
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой цаг цаг болой. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх,гөлөг тэжээхэд муу. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Өвлийн туйл болох улирал 18:14 минутанд хүйтний ес эхэлнэ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэж засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188