• Өнөөдөр 2025-04-20

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

2024-12-21,   203

         Аргын тооллын: 2024 оны арванхоёрдугаар сарын 21.Бямба гараг

Наран ургах шингэх: 8:39-17:02.
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин ирэх муу.
 
Билгийн тооллын 21, Санчир гараг. Бага морь одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын  зургаан цагаан шарагчин хонь өдөр. 
 
Барилдлага: Түлэх
 
Шүтэн барилдлага: Сэрэхүй
 
Суудал: Огторгуй
 
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай цаг болой. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл болох улирал 18.00 цаг 44 минутанд хүйтний ес эхэлнэ

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188