Аргын тооллын: 2024 оны арванхоёрдугаар сарын 20-н.Баасан гараг
Наран ургах шингэх: 8:38-17:01.
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлсөж ундаасах муу.
Билгийн тооллын 20, Сугар гараг. Их морь одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын долоон улаан шар морь өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:38-17:01.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр
Өдрийн сайн цаг нь хулгана үхэр туулай морь бич тахиа цаг болой. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад муу |
|