Аргын тооллын: 2024 оны арванхоёрдугаар сарын 19. Пүрэв гараг
Наран ургах шингэх: 8:38-17:01.
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна
Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр
Билгийн тооллын 19, Бархасбадь гараг. Үнэг одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын найман цагаан улаагчин могой өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Шороо
Өдрийн сайн цаг нь үхэр, морь,хонь, нохой, гахай болой.
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн |
|