“Этик” продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож, танхайрсан бичлэг сошиал орчинд гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
Харин "Этик" продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин А.Энхжин цахим хуудастаа “Юуны өмнө продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл ажлын бус цагаар хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон” гэсэн байна.
"Этик" продакшны жүжигчин С.Одбаярыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна |
|