• Өнөөдөр 2025-04-21

Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багш нар батламжаа гардан авлаа

Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх “Сургагч багш бэлтгэх" хөтөлбөрт хамрагдсан 105 сургагч багш өнөөдөр /2024.11.25/ батламжаа гардан авлаа.
 
Батламжийг УИХ-ын Тамгын газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн дарга Б.Төмөр-Очир, "Афа" академийг үүсгэн байгуулагч Ш.Амартүвшин нар гардууллаа. 
 
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах зорилготой энэхүү үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулдаг "Афа" академитай хамтран зохион байгуулсан юм.
 
Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон 105 сургагч багш 4 өдрийн сургалтад хамрагдсан юм. Сургалтаар “Үндсэн хуулийн тухай ойлголт”, “БНМАУ-ын Үндсэн хуулиуд”, “1992 оны Үндсэн хууль ба хүний эрх” зэрэг сэдвээс гадна заах арга зүй, харилцаа, хандлагын ур чадвар, итгэх ур чадвар, сургагч багшийн манлайлал зэрэг хувь хүний хөгжлийн талаарх хичээлүүд орсон байна 

Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багш нар батламжаа гардан авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188