Худалдаа Хөгжлийн Банк нь харилцагч нартаа зориулан төлбөр төлөх илүү аюулгүй, найдвартай, нууцлалтай арга болох Apple Pay-ийг 2024.12.10-ны энэ өдрөөс эхлэн Монгол улсад нэвтрүүллээ. Ингэснээр биет картаа хэн нэгэнд өгч ямар нэг товчлуур дарах эсхүл бэлэн мөнгө ашиглахгүйгээр iPhone-ийн хүчин чадлыг ашиглан гүйлгээ бүрийг баталгаажуулан төлбөр, тооцоогоо хийх боломжтой болж байна.
Харилцагч та бүхэн iPhone болон Apple watch-ийн хажуугийн товчоо ердөө хоёр удаа дараад дурын ПОС төхөөрөмжид зайнаас уншуулж Apple Pay-ээр төлбөрөө төлөх боломжтой. Apple Рау-ийн бүх гүйлгээ найдвартай бөгөөд Face ID, Touch ID эсвэл төхөөрөмжийн нууц үг болон нэг удаагийн дахин давтагдашгүй динамик аюулгүйн кодоор баталгааждаг бөгөөд хүнсний дэлгүүр, эмийн сан, такси, ресторан, кофе шоп, жижиглэн худалдааны дэлгүүр гээд бүхий л худалдаа үйлчилгээний газарт, хүссэн үедээ ашиглах юм.
Apple Pay-ийг ашиглан iPhone, iPad болон Mac дээрх аппликейшн болон Safari дахь вэбсайтууд дээр илүү хурдан, хялбар худалдан авалт хийх боломжтой бөгөөд шинээр бүртгэл үүсгэх эсвэл хүргэлтийн хаяг болон төлбөрийн мэдээллээ байнга давтан оруулах шаардлагагүй. Apple Pay нь харилцагч таны хоол, хүнсний хүргэлт, цахим худалдаа, тээвэр, зогсоол зэрэг олон төрлийн төлбөр төлөх процессыг ийнхүү илүү амар, хялбар болгож байна. Apple Watch дээрх аппликейшн дээр төлбөр хийхэд мөн Apple Pay-ийг ашиглах боломжтой.
Apple Pay ашиглан дебит болон кредит картаар төлбөр хийх үед таны картын дугаар Apple-ийн төхөөрөмж болон серверт хадгалагдахгүй. Харин дахин давтагдашгүй токен дугаар үүсгэж, тус кодыг хувирган нууцалж, төлбөрийн мэдээллийг төхөөрөмж дээрх аюулгүй элементийн чипэнд найдвартай хадгалагддаг. Өөрөөр хэлбэл аюулгүй байдал болон хамгаалалт нь Apple Pay-ийн гол үндэс суурь юм.
Apple Pay-д картаа холбох нь маш амархан. Харилцагч та iPhone утасныхаа Wallet app-ийг нээн “+” товчин дээр дарж ХХБ-ны виртуал Mastercard-aa холбоорой. Мөн ХХБ-ны харилцагчидTDB Online үйлчилгээг ашиглан, виртуал Mastercard болон дотоодын T картаа хялбархан нэмэх боломжтой.
Apple Pay үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.apple.com/apple-pay
Худалдаа, хөгжлийн банктай холбоотой мэдээллийг http://applepay.tdbm.mn болон ХХБ-ны цахим хуудас, вэбсайтаас аваарай.
| ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХАРИЛЦАГЧИД APPLE PAY-ТЭЙ БОЛЛОО |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |