Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр (2024.11.17) Төв аймаг дахь “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХКийн үйл ажиллагаатай танилцлаа. Засгийн газрын 2023 оны 220 дугаар тогтоолоор авто замын засвар арчлалтын төрийн өмчит 20 компанийг нэгтгэж “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тогтоол гараад 2 жил болсон ч нэгтгэх болон менежментийн ажил удаашралтай байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн ажлыг сайжруулна. Төрийн өмчит компаниуд нэгдмэл удирдлага, бүтэцтэй болсноор бодитой хэмнэлт гарна. Тухайлбал, жил бүр ТУЗ-ийн зардал 600 орчим сая, чиг үүргийн давхардлыг арилгаж, оновчтой бүтэц зохион байгуулалтаар 300 гаруй сая, хөрөнгийн нэгдсэн удирдлага зохицуулалтаар нэг тэрбум, нийт 2 тэрбум орчим төгрөгийн зардал хэмнэнэ. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхийн оронд дийлэнх ажлаа гүйцэтгүүлнэ. Авто замын засвар арчлал сайжирна. Хувийн хэвшлийн оролцоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө бүрэн дуусгах, зах зээлийн зарчимд нийцүүлэн шинэчлэх, авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах зорилтууд биелэх зэрэг олон давуу тал бүрдэнэ. Тиймээс энэ ажлыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК улсын чанартай авто замыг 30 хэсэгт хувааж, төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 10 компани Зам, тээврийн яамтай гэрээлэн ажилладаг. Зам засварын хөрөнгийн 35 хувийн хэвшилд оногдож байна.
| ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН 70%-ИЙГ ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛНЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |