• Өнөөдөр 2025-04-20

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ

2024-12-09,   156

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан.Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 50 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 67 иргэний аюулгүй байдлыг ханган, 1 тэрбум 644 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
 
Нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэлийнх байжээ.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188