• Өнөөдөр 2025-04-20

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирэх муу

2024-12-09,   250

Аргын тооллын: 2024 арванхоёрдугаар сарын 09, Даваа гараг
 
Наран ургах шингэх: 8:30-16:59
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирэх муу.
 
Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 9, Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын есөн улаан улаагчин хонь өдөр. 
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Хий
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:30-16:59. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирэх муу.
Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой. 
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирэх муу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188