Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Г-г энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уг этгээд нь олон тооны Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилна хэмээн хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгуулсан байна.
Иргэдийг гадаад улс руу ажилд зуучилна гэж залилсан этгээдийг албадан авчирчээ |
|