• Өнөөдөр 2025-04-21

УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ: Иргэнийхээ хувьд бөхчүүдээ төлөөлөөд утааны эсрэг жагсаалд оролцлоо

2024-12-06,   275

            Утааны эсрэг "Амьсгалмаар байна" жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус жагсаалд Улсын аварга О.Хангай оролцлоо.

          Тэрбээр "Иргэнийхээ хувьд утааны эсрэг жагсаалд үзэл бодлоо илэрхийлэхээр ирлээ. Мөн бөхчүүдийнхээ өмнөөс төлөөлөөд ирсэн байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа бүх хүн нэг хөрсөн дээр амьдарч, нэг л агаараар амьсгалж байгаа. Аав хүнийхээ хувьд үр хүүхдүүдийнхээ ирээдүй хойчид нь санаа зовж, жагсаалд ирлээ. Улаанбаатар хот бараг л намайг 2007 онд хөдөөнөөс оюутан болоод ирэхэд л утаатай байсан. Яг л хэвээрээ сайжирч байгаа юм алга. Жил бүр утаанд өчнөөн тэрбум төгрөг төсөвлөдөг. Сайжирч байгаа зүйл ерөөсөө алга. Миний ойрын хоёр хүн жирэмсэн боллоо гээд баярлаж явсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа утаанаас болоод ураг нь өсөлтгүй болсон гээд уйлж байна. Ургийн гажигтай хүүхдүүд төрж байна. Жилээс жилд уушгины хорт хавдар, элэгний хорт хавдар гэх мэтээр утаатай холбоотой маш олон төрлийн өвчин нэмэгдэж байна. Бидний үр хүүхдийг ямар ирээдүй хүлээж байгааг мэдэхгүй юм. Төр засаг үүн дээр анхаараасай, ард иргэд бүгдээрээ үүн дуу хоолойгоо нэгтгэж оролцоосой гэж хүсэж байна. Ядаж л та гэрт амьдардаг бол гэрийнхээ дулаан алдагдлыг багасгах хэрэгтэй. Шалаа цементлээд, хаяагаа сайхан манаад дулаан алдагдлаа багасгачих. Өдөрт гурван удаа гал түлдэг бол хоёр удаа түлдэг болчихвол та энэ утааны эсрэг тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж буй хэрэг. Төр засгаас богино хугацаанд авах арга хэмжээг 30 хоногийн дотор танилцуул гээд хүмүүсээс гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Богино хугацаанд энэ асуудлыг шийдээсэй. Ядаж гарах арга замыг нь бөөнөөрөө нийлээд хайцгаая гэж уриалж байна" гэв.

УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ: Иргэнийхээ хувьд бөхчүүдээ төлөөлөөд утааны эсрэг жагсаалд оролцлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-06 20:10:14
    blavgai: yes
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-06 17:51:29
    hh: Бид хэрэглэж бг бензины чанар дээр анхаарах хэрэгтэй бг юмаа. Евро 5 түлшний стандартыг тогтоомоор бгн. Энэ нь хорт утаа нь одоо бидний хэрэглэж бг бензинээс 100 дахин бага
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188