ОХУ, БНХАУ, Монгол Улсын аялал жуулчлалын сайд нарын VIII хуралдаан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо 2024 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын тэргүүлэх чиг хандлага “Цайны их зам”-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ болон “Цайны их зам”-ын маршрутыг тодорхойлж, түүнийг дагасан бүтээн байгуулалт, дэд бүтэц, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Орос, Хятад, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын VIII хуралдаанд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруков, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга И.А.Альхеев, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Чен, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар үг хэллээ.
Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нар 2016 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо уулзах үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурсан бөгөөд “Монгол-Орос-Хятадын олон улсын аялал жуулчлалын “Цайны их зам” брэндийг бий болгох” төслийг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч өнөөдрийг хүртэл бодитой үр дүнд хүрээгүй байгааг талууд онцолж, уг ажлыг эрчимжүүлэхэд Монгол Улс санаачилага гарган манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Хөрш орнуудтай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүрээнд Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн хүрээнд хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж “Аялал жуулчлалын тухай хууль”-ийг Монгол Улсын Их хурлаар хэлэлцүүлэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлуулсан, хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах, аюулгүй байдлыг хангах журмыг 2024 оны 4 дүгээр сард батлаад байна.
| ОРОС, ХЯТАД, МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН VIII ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |