Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван, нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж, ирсэн.
"Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат болох "Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн" өнгөрсөн амралтын өдөр буюу 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 75-р сургуульд зохион байгуулагдаж Нийслэлийн тэмцээнд оролцох, "Батламж"-ийг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Байгаль гардуулан өглөө.
Уг тэмцээн нь сум-дүүрэг, Аймаг-Нийслэл, Улсын аварга гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд дүүргийн тэмцээнд нийт 84 иргэн оролцож, эрэгтэй 6, эмэгтэй 3 байр шалгаруулж Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эрхээ авлаа.
Эмэгтэй:
1-р байр 20-р хорооны иргэн Т.Ариунзаяа
2-р байр 15-р хорооны иргэн Л.Жавзандолгор
3-р байр 23-р хорооны иргэн Г.Баясгалан
Эрэгтэй:
1-р байр 15-р хорооны иргэн С.Сод-Эрдэнэ
2-р байр 18-р хорооны иргэн Г.Энхбаяр
3-р байр 6-р хорооны иргэн Р.Өлзийтогтох
Тусгай байр:
17-р хорооны иргэн Р.Оргил
1-р хорооны иргэн Н.Хүүхэнжимээ
10-р хорооны иргэн Л.Отгонбаяр нар тус тус шалгарсан байна.
| ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧИД |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |