Голомт банк 2024 оны 5-р сард олон улсын зах зээлд 300 сая ам.долларын бондыг амжилттай санал болгож 50 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчаас зорилтот дүнгээс давсан захиалгыг хүлээн авч, хоёрдогч зах зээл дээр гарсан даруйдаа тус бондын худалдан авах гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт өссөн бөгөөд бондын ханш тогтмол өсөж байна.
Түүнчлэн Голомт банк нь 2024 оны 12 сарын 3-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээл дээр дахин 100 сая ам.долларын бондыг санал болгож, захиалга нээгдсэн даруйдаа амжилттай зарагдаж дууссан нь хөрөнгө оруулагчдын Голомт банканд итгэх итгэл, Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харж буйн илэрхийлэл юм.
Энэхүү нэмэлт 100 сая ам. долларын бондын нөхцөл нь өмнө гаргасан бондтой ижил эргэн төлөгдөх хугацаа, купон хүүтэй боловч 8.5%-ийн бодит өгөөж буюу зах зээлийн ханшаар зарагдсан нь дотоодын хувийн хэвшлийн байгууллагаас олон улсын зах зээлд гаргасан хамгийн бага өртөгтэй бонд боллоо.
Ийнхүү Монгол улсын санхүүгийн салбар, бизнесийн байгууллагууд олон улсын зах зээлээс хямд, өрсөлдөхүйц нөхцөлтэй хөрөнгө татан төвлөрүүлэх боломж, үүд хаалга нээгдэж байна.
| ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |