• Өнөөдөр 2025-04-21

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

2024-12-05,   195

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүмүүнлэгийн болон энхийг дэмжих салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, “Найрамдал” медалиар шагнуулсанд баяр хүргэлээ.
 
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн үндэсний хэрэгжилтэд дэмжлэг болох хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, зохицуулах зэрэг үйл ажиллагааг Засгийн газрын зорилт, тэргүүлэх чиглэл, НҮБ-ын системийн байгууллагын зорилготой уялдуулан ажилладгаас гадна үйл ажиллагаандаа стратеги төлөвлөлт, түншлэл, хөгжлийн санхүүжилт, дата удирдлага, үр дүнгийн хяналт, тайлагналт, мэдээлэл харилцааны чиглэлийг анхаарч ажилладаг 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188