Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 19-23-ны хооронд Ханой хотод боллоо. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хурал болсноороо онцлог байлаа. Монголын талыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Жадамбын Энхбаяр тэргүүлж, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамныхан оролцов.
Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар:
-Улс төрийн харилцаа,
-Батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа,
-Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа,
-Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа,
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагаа,
-Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа,
-Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа,
-Зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа,
-Боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа,
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжин, хөгжүүлэхийн төлөө байр сууриа нэгтгэлээ.
| Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан боллоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |