Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд "Дижитал галерей" цогц арга хэмжээ 2024.11.21-ний өдөр Шангри-Ла хүлээн авалтын танхимд болно. Тус арга хэмжээний үеэр "Даатгал-Нийгэм эдийн засгийн дархлаа" бодлогын форум болон "Дижитал Галерей"- Даатгалын салбарын түүхэн замнал, даатгалын салбарын дижитал болон инновац шийдлүүд, Монгол Улсын нийгмийн орчны ТОП эрсдэлүүдийн танилцуулга, түүнийг хэрхэн даван туулах шийдлүүдийг танилцуулах болно. Форумын үр дүн зорилго нь даатгалын салбарын бүхий л оролцогчид болох Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, хөрөнгө оруулагчид, ТУЗ-ийн гишүүд, удирдах ажилтнууд, салбарын эрх зүйн орчны шинэчлэл, салбарын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө ба тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, улмаар ирэх хоёр жилд салбарыг хөгжүүлэх зорилтуудыг тодорхойлоход оршино. Уг форум нь цаашдаа 2 жил тутамд нэг удаа салбарын ойг угтан зохион байгуулагдаж байхаар төлөвлөгдөж байгаа билээ.
Мөн салбарын дижитал өөрчлөлт дэвшлийг харуулсан “Дижитал галерей” цогц арга хэмжээг олон нийтэд нээлттэй зохион байгуулах бөгөөд Монгол Улсын нийгмийн орчны ТОП эрсдэлүүд болох эрүүл мэндийн, зам тээврийн, гал түймрийн, гамшигт үзэгдлийн визуаль мэдрэмжийг хүргэх, тэдгээрийг даван туулах арга замыг заан зөвлөхөд чиглэгдэнэ. Дижитал хэрэгсэл, инновац нь даатгалын салбарын хүртээмж, ил тод байдал, харилцагчийн үйлчилгээг хэрхэн сайжруулж болохыг онцлон харуулах зорилготойгоос гадна даатгалын салбарын харилцагчид, хөрөнгө оруулагч, зохицуулалтын байгууллагуудын нэгдсэн арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм. Интерактив үзүүлэн, салбарын мэргэжилтэн, хөрөнгө оруулагчдын форум хэлэлцүүлэг, нийгмийн орчны топ эрсдэлийн бүүт, 360 хэм дижитал галерей нь эрсдэлийг хэрхэн удирдах, эрсдэлээс учирсан иргэн, хуулийн этгээд, нийтэд учирсан хохирлыг даван туулах шийдлийг танилцуулсан сонирхолтой арга хэмжээ болно.
Дэлхий дахинд даатгалын салбарын нийгэм эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөө, түүнийг нэмэгдүүлэхэд хиймэл оюун ухаанд суурилсан эрсдэлийн үнэлгээ, ухаалаг гар утасны даатгалын гэрээ байгуулах платформ, нөхөн төлбөрийн шийдвэрлэлт зэрэг технологид суурилсан шинэ арга барилыг даатгуулагч энэхүү арга хэмжээнд ирж танилцсанаар учирч буй нийтлэг эрсдэлийг зөв удирдах, түүнд бэлэн байх, даатгалын салбарт илүү ойртож танин мэдэх, даатгалын салбарын дижитал шийдлийг ашиглаж бодит эрсдэлд бэлэн байх ач холбогдолтой болно.
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://bit.ly/4hEnwPj
| МОНГОЛ УЛСАД ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ БЭХЭЖСЭНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |