Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбоо хамтран Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд "Дижитал галерей" цогц арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр даатгалын салбарын нийгэм, эдийн засгийн эерэг нөлөөг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх, гарсан үр дүнд үндэслэн зохицуулалтын болон зах зээлийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох "Даатгал-нийгэм эдийн засгийн дархлаа" бодлогын форум, салбарын түүхэн замнал, дижитал болон инновац шийдлүүд, дотоодын нийгмийн орчны эрсдэлүүдийн танилцуулга, түүнийг хэрхэн даван туулах шийдлүүдийг танилцуулсан "Дижитал галерей" болов.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж “Даатгалын салбар улам өсөн бэхжиж, олон улсын даатгалын зах зээлийн жишиг, зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж, даатгуулагч иргэд, байгууллагуудад олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа их амжилтаар бид ойгоо угтаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасанчлан Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийг олон тулгуурт бүтцэд шилжүүлэх, даатгал болон хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх хүрээнд бодлогын шийдвэрүүдийг гарган, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж ирлээ. Тухайлбал, даатгагчийн хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох зохицуулалтын орчныг өөрчлөн сайжруулснаар даатгалын компаниуд мэргэжлийн хөрөнгө оруулагчаар ажиллах боломж бүрдэж, энэ оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээлд оруулсан нийт хөрөнгө оруулалт 100 тэрбум төгрөгт хүрээд байна. Мөн даатгалын компаниуд олон нийтэд нээлттэй хувьцаат компаниар бүртгүүлснээр даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо ч эрс нэмэгдсэн. Үүний үр дүнд салбарын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн тоо 2018 оны мөн үетэй харьцуулахад 135 дахин өсөж, 24 мянгад хүрлээ. Энэ хэрээр иргэд, олон нийтийн даатгалын салбарт оролцох боломжийг нэмэгдүүлээд байна. Мөн өнгөрөгч онд УИХ-аас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, даатгалын компаниуд даатгагчийн баталгаа гаргах хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр даатгалын салбараар дамжуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд худалдан авах ажиллагаандаа шаардлагатай баталгааг олон эх үүсвэрээр гаргуулах, санхүүгийн хүндрэлийг эдийн засгийн үр өгөөжтэй, түргэн шуурхай шийдвэрлүүлэх цаашилбал иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр нөлөөг үзүүлэхийн зэрэгцээ даатгалын компаниудын үйл ажиллагааны цар хүрээ өргөжих боломж бүрдсэн. Түүнчлэн салбарын эрсдэлийн хяналт, удирдлагын тогтолцоог бүрдүүлсний зэрэгцээ тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлэх, дэлхий даяар тулгамдаад буй цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргийг бууруулахад дэмжлэг болох зорилгоор “ногоон даатгал”-ын зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах арга хэмжээг хэрэгжүүллээ. Мөн салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор Даатгалын салбарын багц хуульд өөрчлөлт оруулахаар эрчимтэй ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.
Форумын үеэр салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл, бизнесийн орчинд нөлөөлж буй хүчин зүйл, даатгалын салбарын хүртээмжийг тэлэх боломж зэрэг сэдвийн хүрээнд хэд,хэдэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
| ДААТГАЛЫН САЛБАРЫН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ДИЖИТАЛ ГАЛЕРЕЙ" ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО |
|
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
2026-02-26 09:58:44
“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” эрдэм шинжилгээний хурал зургадугаар сард болно
2026-02-26 09:52:42
Францад амьдарч буй Монголчууд болон гадаадын иргэд төрийн одон медаль хүртлээ
2026-02-26 09:18:48
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ
2026-02-26 09:00:00
Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ
2026-02-26 08:58:12
М.Намуун Б.Буяндалай нар “СТРАНДЖА-2026”-гаас ялалт авлаа
2026-02-26 08:45:19
П.Наранбаяр сайд, гавьяат тамирчин А.Туултай уулзаж ярилцлаа
2026-02-26 07:10:00
ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН
2026-02-26 07:00:00
Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО
2026-02-26 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-02-26 07:00:00
2026-02-26 07:00:00
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |