Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, мэргэжилтнүүд “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо /ФИДИК/-ны жишиг гэрээ, түүний онцлог” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Тус нэгж нь авто замын түгжрэлийг сааруулах бодлогын хүрээнд стратегийн бүтээн байгуулалт, мега төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор ФИДИК-ээс боловсруулсан олон улсын гэрээний стандарт, түүнийг нутагшуулан хэрэглэхэд анхаарах асуудал, банкны санхүүжилт, гэрээ хэлэлцээр хийх зэрэг хууль эрхзүйн цогц мэдээлэл авч, туршлага хуваалцав.
Аливаа улс оронд мега төсөл хэрэгжүүлэх явцад орон нутгийн оролцоо, төр болон хөрөнгө оруулагч зэрэг олон талын нөлөөллөөс шалтгаалж тухайн ажил амжилттай хэрэгжих эсэх асуудал хөндөгддөг. Тиймээс стратегийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ олон улсын жишигт нийцсэн, бүх талын нөлөөллийг тооцоолсон, эрсдэлээс хамгаалах гэрээний зөв загварыг сонгосноор бүтээн байгуулалтын төслүүд цаг хугацаандаа, санхүүгийн эрсдэлгүй хэрэгжих боломжтойг “Batbayr and partners” фирмийн удирдах менежер Г.Батбаяр онцоллоо. Үүний хамгийн сонгодог бөгөөд зөв шийдэл нь ФИДИК-ын жишиг гэрээнүүд болно гэв.
Манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэр, Улаанбаатар хотын шинэ захиргааны барилга, Төмөр зам, Оюу толгойн цахилгаан станц барих зэрэг мега төслүүдэд ФИДИК-ээс боловсруулсан EPC гэрээг ашиглаж байгаа бөгөөд цаашид тус гэрээний зохицуулалтуудыг нарийвчлан судлах, дотоодын хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг шаардлага бийг сургалтын удирдагч багш нар тодотголоо.
Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо /ФИДИК/ гэж юу вэ?
ФИДИК гэдэг нь Франц нэршлийн товчлол бөгөөд барилгын салбарын буюу зам, дэд бүтэц, барилга, усан цахилгаан станц зэрэг барилгажсан ажлыг гүйцэтгэхэд хэрэглэгдэх олон улсын стандарт гэрээний хэлбэрийг тодорхойлдог 100 гаруй орны 1.5 сая инженер, 40.000 орчим зөвлөх компаниудыг нэгтгэсэн байгууллага юм.
1913 онд Бельги улсад зохион байгуулагдсан 59 улс, орны зөвлөх инженерүүд оролцсон “Зөвлөх инженерүүдийн анхдугаар чуулган”-аас Олон Улсын мэргэжлийн холбоо байгуулах санаачилга гаргаснаар Бельги, Франц, Швейцар улсууд хамтран тус холбоог үүсгэн байгуулжээ. Тус холбоо нь бүтээн байгуулалтын салбарт жишиг, стандартыг бий болгох зорилгын хүрээнд нэлээд хэдэн загвар гэрээг боловсруулсан бөгөөд үүний дотроос 8 өнгийн ном буюу 8 жишиг гэрээг дэлхий дахин түгээмэл хэрэглэж байна.
ФИДИК-ын жишиг гэрээг Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Карибын хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага өөрсдийн санхүүжүүлж байгаа төслүүдэд заавал хэрэглэхийг шаарддаг аж.
Манай улс “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо” /ФИДИК/-нд 2017 онд нэгдсэн билээ.
| Олон Улсын Зөвлөх инженерүүдийн холбооны ФИДИК гэрээний сургалтад хамрагдлаа |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |