Улаанбаатар хотод метро барих шийдвэр 2023 оны 12 дугаар сард гарч, зөвлөх үйлчилгээний тендерт БНСУ-ын "Dohwa Engineering" компани тэргүүтэй консорциум шалгарснаар төслийн ажил үргэлжилж байгаа билээ. Метро төслийн явцын талаар зарим зүйлийг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Метро төслийн менежер Т.Мөнхдалайгаас тодрууллаа. БНСУ-ын "Dohwa Engineering" компани метрог ашиглалтад орсны дараа ч хоёр жил хүртэл хугацаанд зөвлөх бөгөөд одоогоор 181 тэрбум төгрөгийн төсөв хүрэлцээтэй байгааг тэрбээр онцолсон юм.
-Улаанбаатар хотод метро байгуулах геологийн судалгааны өрөмдлөгийг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлнэ гэж мэдээлж байсан. Энэ ажил ямар шатанд хүрсэн бол?
-Метро төслийн явцын хувьд хамгийн эхний хийх ажил нь геологийн өрөмдлөг. Энэ нь судалгааны зориулалттай бөгөөд трассын дагуу газрын хөрсний даацын мэдээллийг авч, дүн шинжилгээ хийх юм. Ингэснээр хөрсний даацад тохируулж метроны туннелийн байгууламжийг төлөвлөж, барина. Төслийн хүрээнд 18 километрын турш 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийхээс өнөөдрийн байдлаар 40 цэгт өрөмдлөг бүрэн дуусаж, талбайгаа нөхөн сэргээсэн байна. Геологийн өрөмдлөгийг Сонсголонгийн уулзвар буюу Толгойтоос Амгалан зах хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу Таван шар, 10 дугаар хороолол, Улсын Их Дэлгүүр, Блю скай тауэрийн хажуугийн зогсоол, Чулуун-Овоо, хамгийн сүүлд есдүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 2-ны хооронд иргэдийн нэрлэж заншсанаар Багшийн дээдийн цэгт хийлээ. Эдгээр цэгт 100мм-ийн диаметртэй өрөмдлөг хийсэн юм. Одоо засвар үйлчилгээний төв байгуулагдах газрыг тодорхой болгосны дараа хоёр цэгт өрөмдлөг хийж, дээж авна. Өрөмдлөгийн талбай дээр тусгай зөвшөөрөл бүхий монгол туслан гүйцэтгэх компани ажиллаж, БНСУ-ын "Dohwa Engineering" компанийн инженерүүд чанарын шаардлага, хяналтыг тавьсан. Уул уурхай, өндөр барилгын өрөмдлөг бол манай улсад өргөн дэлгэрсэн байдаг. Энэ удаагийнх метроны барилга байгууламжид зориулсан өрөмдлөг учир ажил эхлэхээс өмнө дотоодын туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудыг сургалтад хамруулсан юм.
Үүнээс гадна төслийн хүрээнд судалгааны ажлууд хийгдэж байна. Тодруулбал Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн эрэлт, зорчилт хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлын судалгааг шинэчлэн дахин хийж байгаа юм. Судалгааг хотын томоохон 58 уулзвар, замд камер байршуулж хиймэл оюун ухааны тусламжтайгаар тоолох, судалгааны ажилтнууд иргэдээс асуумж авах аргаар зохион байгуулж байна. Тээврийн хэрэгслийн эрэлт, зорчилт хөдөлгөөний өнөөгийн төлөв байдлын судалгааны ажил 53%-д хүрсэн, энэ сард дуусна. Гидрогеологи, байрзүйн топограф судалгааны ажил 90%, дотоодын барилгын материалын нөөц, үнийн судалгаа 80%-д хүрсэн. Эдгээр судалгааг дуусгаад 12 сар болон 2025 оны нэгдүгээр сард өгөгдлийн шинжилгээ хийж, Техник, Эдийн Засгийн Үндэслэлээ/ТЭЗҮ/ шинэчилж, хоёрдугаар сард батлуулах юм. Үүний дараа тендерийн хоёрдугаар шатанд шилжих төлөвлөгөөтэй. Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эхний шатны олон улсын тендерийг өнгөрсөн аравдугаар сарын 3-нд сард зарласан, арванхоёрдугаар сарын 9-нд тендерийг нээнэ. Тендерт сонирхлоо илэрхийлсэн байгууллагуудад дээрх судалгааны мэдээллээ ижил тэгш, нээлттэй хуваалцаж, тендерийн хоёрдугаар шатанд шилжих юм.
-Метроны байгууламж газар доогуур баригдах уу?
-Толгойтоос Амгалан хүртэл метроны 18 километр зам баригдана. Зам нь холимог, бүтэн газар доогуур байх гэсэн хоёр хувилбараар харьцуулсан судалгаа хийж байгаа юм. Холимог гэдэг нь хотын төв хэсэгт 7 километр замыг газар доогуур үлдсэн 11 километрийг газар дээр гүүрэн байгууламж хэлбэрээр барих. Нөгөө хувилбар нь 18 километр замыг бүгдийг газар доор байгуулах. Өөрөөр хэлбэл хотын төвийн хэсгээр газар доогуур замтай, захаараа ил гүүрэн байгууламжтай эсвэл тэр чигээрээ газар доогуур гэсэн үг. Метроны байгууламжийг холимог хэлбэрээр баривал зардлын хувьд хямд. Гэхдээ манай орны хүйтэн уур амьсгалд газар дээрх зам орчны бохирдол, хот төлөвлөлт, зорчигчийн тав тух, техникийн элэгдэл аль ч талаасаа тохиромжгүй. Газар доорх зам нь байгалийн аливаа нөхцөлд эрсдэлгүй. 11 жилийн өмнөх ТЭЗҮ-д зардал хэмнэж, метроны замыг газар дээгүүр байгуулахаар боловсруулсан байсныг инженерийн шугам болон хот тэлэлтийг харьцуулсан судалгаа хийж, Хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтнүүдтэй зөвшилцөж байгаа юм. Харьцуулсан судалгаа болон ТЭЗҮ-ийг хийж дууссаны дараа метроны замыг газрын аль хэсэгт байгуулах тухай шийдвэр гарна.
-Улаанбаатар хот метротой болчихвол ажиллах боловсон хүчний дутагдалд орох уу. Энэ талаар ямар төлөвлөгөөтэй байгаа бол?
-Метрог 2030 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Метрог ажиллуулахад 500 орчим ажилтан шаардлагатай. Үндэсний орчин цагийн төмөр замын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг ШУТИС-тай хамтарч бэлтгэхээр НЗДТГ, БНСУ-ын "Dohwa Engineering" компани гурван талт санамж бичгийг есдүгээр сард байгуулсан. Механик, инженерийн сургуульд 2025 оны 9 дүгээр сарын 1-нээс метроны инженер, техникийн мэргэжлээр дөрвөн анги нээж, анхны элсэлтээ авна. Оюутнууд 2+2 хөтөлбөр буюу эхний хоёр жил ШУТИС-д, хоёр жил БНСУ-ын их сургуульд сурна. БНСУ-ын 3-5 их сургуулийг сонгож, хамтарч ажиллахаар яриа, хэлэлцээ хийгдэж байна. Цаашид Монголдоо 100% сурах боломжтой болгоно. Үүнээс өмнө дотоодын багш нарыг сургах, хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Метроны боловсон хүчнийг барилгын ажлын явцтай зэрэг бэлтгэхгүй бол гадаадаас боловсон хүчин авах, хараат болох эрсдэл үүснэ. Ажлын туршлагаас харахад гадаад улсад метро барьсны дараа боловсон хүчин бэлтгэгдэж амжихгүй болчихдог юм билээ. -Метроны галт тэрэг хэдэн хүний багтаамжтай, аль улсаас авах вэ? -Метроны гол хэмжүүр нь цагт нэг чиглэлд хэчнээн хүн тээвэрлэх хүчин чадал. 2013 онд хийсэн метроны ТЭЗҮ-д Улаанбаатар хотод цагт нэг чиглэлд 17,700 хүн тээвэрлэх хүчин чадалтай метро тохиромжтой гэж тусгасан байсан. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн эрэлт, зорчилт хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийж дууссаны дараа энэ тоог өөрчлөх эсэхийг шийднэ.
Урьдчилсан байдлаар 17,000-23,000 хүн тээвэрлэх боломжтой байхаар метроны суурь дэд бүтцийг хийхээр төлөвлөж байгаа. Манай улсын хүн ам тогтвортой өсөж, метрог 50-100 жил ашиглана. Тийм болохоор метроны суурь дэд бүтцийг хангалттай хийчихвэл хүн ам өсөхийн хэрээр зөвхөн галт тэргээ авна гэсэн үг. Метро барих EPC тендерт шалгарсан компани нь барилгаа барьж, галт тэргийг иж бүрнээр нийлүүлнэ. Ингэхдээ монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон стандартаар захиалж, чанартай метроны галт тэргийг үйлдвэрлүүлэх юм. Нэгдүгээр шатны EPC тендерт ямар компани саналаа ирүүлж буйг тендер нээгдэхээс өмнө харах боломжгүй ч биднээс татварын нөхцөл, бүртгэл зэргийг Ази, Европ, АНУ-ын компаниуд асууж, сонирхож тодруулгууд ирүүлж байна. Тендерийн тухай хууль том хэмжээний төсөлд авцалдахгүй байгаа юм. Тухайлбал тендерт оролцоход гадаад улсын компаниас тоон гарын үсэг шаарддаг. Тоон гарын үсгийг авах хүн нь заавал өөрийн биеэр байх ёстой гээд бодит байдалд нийцэхгүй зүйл байх жишээний. Мөн тендерийн бүх материалаа Монгол хэл дээр ирүүлэх ёстой байгаа. Энэ нь манайд хараахан нэвтрээгүй шинэ технологийн техникийн хэллэгүүдийг хэрхэн орчуулах, олон зуун хуудас материалыг богино хугацаанд орчуулах хүндхэн сорил болоод байгаа. Гэсэн ч бүх процесс одоогийн хуулийн дагуу явж байгаа. Метроны галт тэргийг Англи, Франц, Герман, Япон улсад хамгийн сайн үйлдвэрлэдэг ч харьцангуй үнэтэй. БНХАУ-д үйлдвэрлэсэн метроны галт тэрэг хямд хэрнээ сүүлийн үед сайн стандарттай, Зүүн Европ, АНУ-ын хотууд авч эхлээд байна.
| Т.Мөнхдалай: Газрын хөрсний даацыг тодорхойлохоор метро төслийн өрөмдлөгийг Улаанбаатарын 40 цэгт хийж дууссан |
|
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна
2026-02-26 14:34:40
ОЙРЫН ГУРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦ
2026-02-26 12:07:17
Т.ДАВААДАЛАЙ: УЛААНБААТАР ТРАНБАЙ ТӨСӨЛД 350 ТЭРБУМ ТӨГРӨГ БАТЛАГДСАН
2026-02-26 11:49:48
ИНЭЭД, УЯНГА, ДРАМ ХОСОЛСОН ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2026-02-26 11:00:00
М.БОЛОРТУЯА: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ ХҮҮГИЙН МИНЬ "СҮНСИЙГ НЬ ДУУДНА" ГЭЭД ТЭЛЭЭГЭЭР ОРООЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-02-26 10:49:18
ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛНО
2026-02-26 10:07:25
ГАВ ЗҮҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ ТУЛ “ГОВЬ”-ИЙН Б.АМАРСАЙХАН НАР БААР ХЭСЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ
2026-02-26 10:04:28
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
2026-02-26 09:58:44
“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” эрдэм шинжилгээний хурал зургадугаар сард болно
2026-02-26 09:52:42
Францад амьдарч буй Монголчууд болон гадаадын иргэд төрийн одон медаль хүртлээ
2026-02-26 09:18:48
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ
2026-02-26 09:00:00
Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ
2026-02-26 08:58:12
М.Намуун Б.Буяндалай нар “СТРАНДЖА-2026”-гаас ялалт авлаа
2026-02-26 08:45:19
П.Наранбаяр сайд, гавьяат тамирчин А.Туултай уулзаж ярилцлаа
2026-02-26 07:10:00
ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН
2026-02-26 07:00:00
Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО
2026-02-26 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-02-26 07:00:00
Д.СЭРЭЭТЭР БАГШИЙН "НАРИЙН СУРЫН АМТ”-ЫГ МАРТДАГГҮЙ
2026-02-26 07:00:00
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |