Улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлттэй байна. Томуу, томуу төст өвчин нийт амбулаториор үйлчлүүлэгчийн долоо орчим хувийг эзэлж байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, өмнөх долоо хоногийн мөн үеийнхтэй харьцуулбал 10 хүртэл хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улмаас нийслэлийн хэмжээнд 1300 орчим, аймгуудад 300 гаруй ор нэмж дэлгэжээ. ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнөөр 207 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бол хоногтоо 40-60 хүүхэд үйлчлүүлж байна. Тэдний олонх нь буюу 70-80 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа аж Эмнэлэгт хэвтсэн иргэдийн 28 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн иргэд эзэлж байна. Насны хувьд авч үзвэл, өвчтөний 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд үүний 40-60 хувийг таван хүртэлх насныхан эзэлж байна. Өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулбал өвчлөлийн тархалт болон хүндрэл нэмэгдсэн. Иргэдийн дунд томуугийн H1N1, SARS-CoV-2, риновирус, аденовирус идэвхжил өндөртэй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
| Томуугаар өвчлөгсдийн ихэнх хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |