Төсвийг Засгийн газарт буцаах асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой төсвийн дэгийн тухай хуулийг хүчингүй болголоо. Бид анхнаасаа төсвөө Засгийн газарт буцаах ёстой байсан. Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авсан бол заавал буцаах ёстой. Хэсэгчлэн хүлээж авсан бол хоёр дахь хэлэлцүүлэг хийх боломжтой байлаа. Цаашид УИХ-ын гишүүд төсвийг хэлэлцэнэ гэдэг Засгийн газрын бүрэн эрхэд халдсан гэсэн үг. Улсын төсвийг оруулах онцгой бүрэн эрх зөвхөн Засгийн газарт байдаг. УИХ шууд хэлэлцээд явчихаар дараагийн Засгийн газар ямар ажил хийх вэ гэдэг асуудал үүснэ, гишүүдээсээ асууна гэсэн үг. Ажлын хэсгийн гишүүд нь дур мэдэж төсөв хасах хэрэг болно. Төсвийг Засгийн газар нь танаад оруулж ирэх хэрэгтэй. Өмнөх ажлын хэсэг маш хариуцлагагүй ажилласан. УИХ-ын гишүүдийн 80 хувь нь шинэ болсон. Зарим гишүүд дэгийнхээ хуулийн мэдэхгүй байна. Төсөв дээр гишүүн бүр санал хэлэх боломжтой.
Үндсэн хуулиа зөрчсөн дэг батлах гэж байна. Хэрэв дэгийн хуулийн батлаад төсвийг цааш үргэлжлүүлэн хэлэлцсэн бол Засгийн газрын бүрэн эрхэд халдсан асуудал болох байсан. Ингэсэн бол дараа жил Засгийн газар хийх ажилгүй болох байлаа. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэгт сайд нар хариуцлагагүй ажиллалаа” гэв.
| Х.ГАНХУЯГ: УИХ-ын гишүүд төсвийг задлана гэдэг Засгийн газрын бүрэн эрхэд халдсан хэрэг |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |