Монголбанк, Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын банкны холбоо болон Банк санхүүгийн академи хамтран хэрэгжүүлж буй Шинэ банкирын онол, практик хосолсон сургалтын төгсөгчдөд харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2024.10.15/ болж, тус сургалтад хамрагдсан 4 банкны 70 гаруй ажилтан батламжаа гардан авлаа. Батламж гардуулах ажиллагааг нээж, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван үг хэлэв. Мөн ХБНГУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн хэлтсийн дарга У.Вебер, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч Б.Үүрцайхбаатар, Германы Шпаркассэ банкны сангийн Гүйцэтгэх захирал Н.Бергман, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг үг хэлж, төгсөгчдөд баяр хүргэлээ. Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний сургалтыг Монголбанк, Монголын банкны холбоо, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2022 оноос хойш Шинэ банкирын онол практик хосолсон сургалт нэртэйгээр шинэчилж, банкны ажилтны мэргэжлийн үндсэн ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулан хөгжүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар тус сургалтад хамрагдсан суралцагчдын тоо 624-т хүрээд байна. Монгол Улсын Төв банкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг баталсан байдаг. Энэхүү жишиг шаардлагыг хангуулах зорилтын хүрээнд банкны ажилтнууд олон улсын түвшний онол, практик хосолсон сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, хялбараар хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах ач холбогдолтой юм.
| Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтэн бэлтгэх сургалтын батламж гардуулах ёслол боллоо |
|
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |