• Өнөөдөр 2025-04-21

Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна

2024-11-27,   223

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Мөн Говь, талын нутгаар салхитай, явган шуургатай, хүйтэн байх тул замын халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
 
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
 
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
 
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,
 
-Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах,
 
-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
 
-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188